АНУ-ын цэргийнхэн бусад оронд цэрэглэн халдахыг дэмжжээ
“Military Times” сонин сүүлчийн судалгааг иш татахдаа, бусад оронд цэрэглэн халдах нь зөв гадаад бодлого мөн гэж америкийн цэргийнхэний дөрөвний гурав нь үзэж байгааг мэдээлжээ.
Санал асуулгыг Ерөнхийлөгчийн сан болон Рональд Рейганы хүрээлэнгээс явуулсан байна. Санал асуулгад америкийн нэг мянга орчим цэргийн хүн оролцож, засаг захиргаа илүү идэвхитэй гадаад бодлого баримтлах ёстой гэж тэдний ихээхэн хэсэг нь хариулжээ.
Тухайлбал, АНУ-д шууд аюул занал учруулж байгаа эсэхээс үл хамааран хилийн чанадад америкийн цэргийн хүч хэрэглэхийг санал асуулгад оролцогчдын 76 хувь нь дэмжсэн байна. Үүнээс гадна, 65 хувь нь хилийн чанадад америкийн цэргийн баазын сүлжээг хэвээр байлгах саналтай байгаагаа илэрхийлжээ. Харин 28 хувь нь л гадаад дахь цэргийн тоог цөөрүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ