Цахилгаан хөдөлгүүртэй автомашины уралдаанд оролцсон хөлгүүд 270км/цаг хүртэл хурдалжээ

“BMW”, “Audi” болон Цахиурын хөндийн цэнэг хураагуур үйлдвэрлэгчид хамтран Саудын Араб, Нью-Йорк, Лондон, Сөүлд цахилгаан хөдөлгүүртэй автомашины уралдаан зохион байгуулж байна.

Өөрөөр хэлбэл цахилгаан автомашиныг 270 км/цаг хурдлуулж, дээд хязгаарыг эвдэж байна. Өнгөрсөн баасан гарагт Саудын Арабд нээлтээ хийсэн уралдааны хувьд “Porsche” болон “Mercedes-Benz” харьцангуй шинэ оролцогчид байжээ. Бямба гарагт Эр-Рияд хотын захад болсон уралдаанд Английн иргэн Александер Симс түрүүлж, түүний багийн гишүүн Максимилиан Гюнтер удаах байранд орсон байна.

2014 онд Бээжин хотод "E-Prix" уралдаан зохион байгуулснаар гараагаа эхлүүлсэн "Formula E" уралдаан нь 12 багтай. Эдгээр багууд бараг бүгдээрээ цахилгаан автомашин үйлдвэрлэж, хөгжүүлж байгаа үйлдвэрлэгчидтэй хамтарч байгаа юм. Эдгээрийн тоонд “Nissan”, “Тата”-ийн “Jaguar” багтаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ