Ханиалгаж байгаад, хавирганы ясаа хугалжээ

Хятадын Жэзян мужийн оршин суугч бүсгүй бүхшүүлэн  ханиалгаж байснаас болоод арван хавиргаа хугалан эмнэлэгт хэвтсэнийг хэвлэлд бичжээ.

20 настай бүсгүй шөнө ханиалган үйлээ үздэг байжээ. Эмнэлэгт хандсанаар түүнд багтраа өвчтэй болсон байна гэсэн онош тавьж, утлага хий гээд, гэрт нь буцаасан байна. Гэсэн ч ханиалгах нь огт намжаагүй ажээ.  Хэдэн өдрийн дараа өглөө тэр цээжний зүүн талаар нь хүчтэй өвдөснөөс болоод сэрсэн байна. “Дейли мэйл” сонинд ингэж бичжээ.

Ханиалгах үед бүсгүйн арван хавирга хугарсаныг рентгений шинжилгээ харуулсан байна.  Ийм  насны  хүн гэхэд, түүний ясны нягтаршил  маш  муу байсан нь  шинжилгээгээр илэрчээ. Энэ нь D аминдэм дутагдаж,  цусанд кальци, фосфор маш бага байсантай холбоотой гэнэ. 

Бүсгүй арьсаа цайруулахыг мөрөөддөг байсан аж. Тэгээд ингэхийн тулд гадаа цөөн гарч,  жилжин нарны лосьон хэрэглэн, энэ нь хэт ягаан туяанд хориг тавьж, үүний улмаас D  аминдэмийн хосдолд оруулсан байна. 

Б. Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ