Чилид эсэргүүцлийн жагсаалын үеэр улсын банк дээрэмдэв


Чилид аравдугаар сарын дундуураас эхлэн болж буй эсэргүүцлийн жагсаалын үеэр үл таних этгээдүүд улсынхаа банкыг дээрэмджээ.El Comercio сонинд бичсэнээр дээрэмчид хүчилтөрөгчийн таслагчаар барилга руу нэвтэрч,150 сая песо(190 мянга орчим ам.доллар),16 мянган доллар,3,8 мянган евро,хоёр буу дээрэмдсэн аж.Тус улсын Дотоод явдлын яамны мэдэгдсэнчлэн үл бүтэх этгээдүүд дор хаяж таван дэлгүүр,хоёр худалдааны төвд халдаад байгаа гэнэ.Сануулахад эрх баригчид Сантьяго хотын метроны үнийг оргил үед 800-гаас 830 песо(1,17 ам.доллар) хүртэл өсгөхөөр шийдсэн нь ард олныг эсэргүүцэж жагсахад хүргэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ