Владимир Путин:Эрх барихдаа биш, харин хүчин зүтгэх

“Нэгдмэл Орос” намын 19 дүгээр их хурал Москвад чуулж байна. Хоёр мянга орчим төлөөлөгч эрх баригч намын ирээдүйн стратегийг төлөвлөн, хэлэлцэж байна. Өчигдөр ерөнхийлөгч Владимир Путин, тус намын тэргүүн, ерөнхий сайд Дмитрий Медведев нар үг  хэлжээ.  Тэд намын гол гол зорилт болон хүсч буй үр дүнг томъёолсон байна.

Өчигдөр Намын дарга  Дмитрий Медведев 2020-2021 оны сонгуулиар сайн үр дүн үзүүлж, улс төрийн тэргүүлэх байр сууриа хадгалж, ОХУ-ын иргэдийн амьжиргааны чанарыг дээшлүүлэх чиг бодлогыг үргэлжлүүлэх тус намын гол зорилгыг томъёолсон байна.

Сүүлд нь тус орны ерөнхийлөгч ч үг хэлжээ. Владимир Путин намыг улс орны тэргүүлэх хүчин гэж тодорхойлсон байна.

“Нэгдмэл Орос” бол тус орны улс төрийн тэргүүлэх нам мөн. Иргэдийн эрх ашиг, эх орны эрх ашигийг хамгаалах асуудлыг ямагт тэргүүн  байранд тавьж, түүхийн ээдрээтэй эргэлтийн мөчид  хариуцлага хүлээхээс үл эмээж,   хариуцлагыг өөрөө хүлээж, энэхэн зуурын нэр хүнд авчирч өгөхгүй, сонгуулиар нэмэлт оноо ч өгөхгүй, харин  улс орон, түүний аюулгүй байдал, тогтвортой байдлын хувьд, хүмүүсийн амьжиргааны хувьд  урт хугацааны туршид туйлын чухал шаардлагатай хэцүү шийдвэр гаргахаас эмээж байгаагүй учир ийм статустай болсон юм” гэж Путин хэлсэн байна.     

Хүмүүст нааштай өөрчлөлтийг мэдрүүлж, үр дүнг харуулахын тулд үндэсний бүх төслийн талаар мэдэгдэхүйц үр дүнд хүрэхэд анхаарлаа төвлөрүүлэхийг нэгдмэл орос намынханд Путин уриалаад,  хоосон үг яриа, хоосон амлалт биш, чухамхүү нааштай өөрчлөлт, үр дүн нь сонгуулийн явцад  гол үндэслэл болох ёстой гэжээ. Хувийн ашиг сонирхолын үүднээс намын нэрийг ашиглах гэсэн бодол хэнд ч төрөхгүй байх үүднээс ерөнхийлөгч  популистуудын тухай хатуухан  ярьсан байна.

“Өөрийн  дотоодын гэсэн байр суурьтай хүмүүс намын нэр хүнд,  нүүр царайг тодорхойлдог, энэ нь туйлын чухал. Энэ нь аливаа улс төрийн хүчний үйл ажиллагааны үндэс юм. Өөрийн, дотоодын гэсэн ёс суртахууны чиг баримжаа гэж бий.  Ийм хүмүүс  энэ чиг баримжаа, зарчмыг хамгаалж,  аливаа, тэр ч байтугай хамгийн ээдрээтэй нөхцөл байдалд энэ чиг баримжаа, зарчмын төлөө тэмцэхэд бэлэн байх ёстой. Намын эрх баригч статуст наалдсан хоосон чалчигчид, цагийн аясыг дагагчид зөвхөн намыг төвийгүй, улс орныг хүчгүйдүүлнэ.  Манай түүхэнд, түүний дотор манай нэн шинэ түүхэнд ийм явдал нэг бус удаа гарч байсан билээ” гэж Путин хэлсэн байна.

Шинэчлэх чиг бодлогыги үргэлжлүүлж,  дотроосоо өөрчлөгдөж, нээлттэй, ойлгомжтой  байж,  авъяаслаг, чадварлаг залуусыг дэвшүүлэхийг Путин намд уриалсан байна.  Гэхдээ өөрийгөө эрх баригч нам биш, харин ард түмэнд хүчин зүтгэдэг нам гэж үзэх хэрэгтэй.

“Удирдагч хүн гэдэг бол бусдад гэхээсээ, өөртөө хатуу шаардлага тавьж, үлгэр дууриал үзүүлдэг тэр хүн мөн.  Эрх баригч намын стутус нь  эрх барихад биш, харин Оросын ард түмэнд хүчин зүтгэхэд оршино.  Ингэж хүчин зүтгэхийн утга учир нь манай иргэдийн ирээдүй мөн... Энэ нь мэдээжээр, давын өмнө хүмүүсийн элбэг хангалуун амьдрал,  хүн өөрийгөө харуулах өргөн боломж юм” гэж Путин онцлон тэмдэглэжээ.

Дмитрий Медведев  бүр тодорхой зорилтын тухай ярив.  Нам эрийн цээнд – 18 нас хүрч,  өөрийн үр нөлөөг нотлон харуулсан юм гэж тэр тэмдэглэжээ.  Гэхдээ намыг шүүмжлэгчдийн хувьд буруу зөрүү ойлголт төрүүлэхгүй байж, хүмүүст  нээлттэй байхын тулд хуримтлуулсан туршлагаа шүүмжлэлтэйгээр цэгнэж,  намыг шинэчилж, шинэ үзэл санаа дэвшүүлж, ажлын шинэ арга  ашиглахыг тэр уриалсан байна. 

2019 оны есдүгээр сард янз бүрийн түвшингийн 47 000 мандатын төлөө бүх нам өрсөлдөж, харин “Нэгдмэл Орос”-оос нэр дэвшигсэд 77%-ийн санал авсан юм. 2020 онд мөн нэг өдөр санал өгөх бөгөөд нам бас  л ялах  зорилготой ажиллаж байна.

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ