Алдартай брэндүүд "Залаанжинстийн цагаан" омгийн ямааны ноолуураар бүтээдэхүүнээ үйлдвэрлэж байна
Дэлхийн хамгийн зөөлөн ноолуураар хийсэн “Loro Piana” тансаг зэрэглэлийн брэндийн цамц 2000 ам.доллароос дээш үнэтэй байхад “Uniqlo”-ийн 100 хувь ноолууран цамцыг 30 ам.доллароор авч болохоор байна. “Залаажинстийн цагаан” омгийн ямаа болон Төвөдийн ямааны ноолуур зөвхөн баячуудын хэрэглээнд зориулагддаг байсан ч сүүлийн 20 жилд гарц нэмэгдсэнээр хямд ноолууран эдлэл зах зээлийг дүүргэжээ.
Ноолууран утасны чанар, үйлдвэрлэсэн газар болон брэндээс ноолууран бүтээгдэхүүний үнэ хамаардаг. Ихэнхдээ түүхий эдийн чанар ноолуурын үнийг тодорхойлоход маш чухал байдаг байна. Ноолуурын чиглэлийн ямааг Австрали, БНХАУ, Монгол зэрэг олон оронд үржүүлдэг боловч Шотланд, Итали улс ноолуурын үйлдвэрлэлээр тэргүүлж байгаа юм.
Тухайлбал: “Loro Piana”, “Brunello Cuccinelli” зэрэг брэндүүд ноолуур боловсруулалтаараа маш туршлагатай аж. Итали, Шотландад үйлдвэрлэсэн дундаж ноолууран цамц 155-455 ам.долларын үнэтэй байдаг байна. Гэвч нэртэй дизайнеруудаас илүү өндөр үнээр илүү чанартайг худалдан авч болно.
“Loro Piana” нь ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том брэнд бөгөөд түүхий ноолуурын хамгийн том худалдан авагч юм. Зарим алдарт брэндүүд өөрийн ноолууран бүтээгдэхүүний нэгжтэй байдаг байна. “Marc Jacobs” брэндийн “Marc By Marc Jacobs Cashmere”, “Celine” брэндийн “Celine Cashmere”-ийг дурдаж болно. Мөн “Burberry”, “Ralph Lauren”, “Yves Saint Laurent” зэрэг брэндүүд коллекцтоо ноолууран даавуу ихээр ашигладаг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ