Эстон улс "хархнаас" болж интэрнэтгүй болжээ
Эстоны хүн ам улсаас интернэтээр үзүүлдэг үйлчилгээг авч чадахгүй байдалд оржээ. Төрийн мэдээллийн системийн газрын хэвлэлийн албаны мэдээлснээр үүний гол шалтгаан нь хархнууд байсан гэнэ. Хархнууд Таллины ойролцоох Харьюмаа гацаанд интернэт дамжуулагч утаснуудыг мэрж тасаджээ.
Интернэт оройн 16:30 цагийн үед тасарсан байна. Ингээд төрийн eesti.ee портал ажиллахаа больжээ. Үүний улмаас төрийн порталаар дамжуулсан жороор эм авдаг өвчтөнүүд яахаа мэдэхээ больж, эмнэлгийн яаралтай тусламжинд ханджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ