АНУ Өмнөд Солонгосоос цэргүүдээ гаргах уу?

    БНСУ АНУ-ын цэргийн алба хаагчдыг  тус улсад байрлуулахтай холбоотой зардлын санхүүжилтийг нэмэгдүүлэхгүй тохиолдолд АНУ дөрвөн мянган цэргээ эргүүлэн татах боломжийг судалж байна гэж “The Chosun Ilbo” сонин мэдээлжээ.

Өмнөд Солонгост одоогийн байдлаар АНУ-ын 28.5 мянган цэрэг байрлаж байгаа бөгөөд нэг бригадын бүрэлдэхүүнд 3-4 мянган цэрэг багтдаг байна.

Өнгөрсөн онд АНУ-ын тал Сөүлд АНУ-ын цэргүүдийг байрлуулахад шаардлагатай зардлын санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Учир нь 28 мянган цэргийн бүрэлдэхүүнтэй багийн БНСУ-д байрлуулахад шаардлагатай санхүүжилтэд Вашингтон жилд таван тэрбум ам.доллар зарцуулдаг байна. Сөүлийн зүгээс АНУ-ын цэргүүдийг байрлуулахад шаардагдах санхүүжилтийг өнгөрсөн онд 8.2 хувиар буюу 919 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлжээ.

Америкийн цэргүүдийг Өмнөд Солонгост байрлуулахтай холбоотой санхүүжилтийг зохицуулсан таван жилийн хугацаатай хэлэлцээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болжээ. Энэ баримт бичгийн дагуу Сөүл энэ зорилгоор жил бүр 860 сая ам.долларын санхүүжилт олгох үүрэг хүлээжээ. Энэхүү хэлэлцээрийн шинэчлэн нэг жилийн хугацаанд байгуулсан байна.

Вашингтоны зүгээс Сөүлийн зүгээс олгох санхүүжилтийн хэмжээг 4.7 тэрбум ам.долларт хүргэх шаардлага тавьсан талаар БНСУ-ын Үндэсний ассамблейн нэгдлийн хорооны дарга Юн Сан Хён мэдэгдэж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ