Афганистан дахь Оросын ЭСЯ-ны дэргэд аллага боллоо
Афганистаны улс төр судлаач Вахид Мождахыг Кабул дахь Оросын ЭСЯ-ны дэргэд үл мэдэгдэх этгээдүүд хөнөөжээ.Энэ тухай уг улсын Дотоод хэргийн яамны төлөөлөгч Насрат Рахими мэдэгдлээ.Мөн "Tolo News" агентлагт баттай эх сурвалж "17.00 цагийн орчимд улс төр судлаач Вахид Мождахыг Кабул дахь Оросын ЭСЯ-ны хажууд хороожээ.Аллагыг цагдаа нар шалгаж байна" гэж мэдээлсэн байна. Хохирогчийг мотоциклтой үл таних хоёр хүн бууджээ.Талийгаач Афганистан дахь радикал талибуудын засаглалын үед буюу 1996-2001 онд Талибаны гадаад улс төрийн хэлтэст тэргүүлэх албан тушаалуудын нэгийг хашиж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ