Оросын эсрэг нэгдэхийг НАТО-гийн орнуудад уриалав
НАТО-гийн орнууд Оросын талаар нэгдмэл байр сууриа хадгалах ёстой гэж тус эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгджээ.
Тэр эвслийн ГХЯ-ны тэргүүн нарын уулзалтын дараа хэвлэлийн хурал дээр үг хэлж, Францын ерөнхийлөгч Оростой харилцаагаа хэвийн болгохыг хүсч байгаа тухай асуултыг энэ үеэр түүнд тавьсан байна. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Ойрын болон дунд тусгалын пуужинг устгах тухай гэрээнээс АНУ дангаар гарахад Оросыг буруутай хэмээн зэмлээд, Оросын талаар нэгдмэл байр суурь баримтлахыг эвслийн бүх оронд уриалсан байна.
Одоо НАТО зэвсэглэлд хяналт тавих асуудлаархи байр суурийнхаа ачаар дахин нэгдэж чадлаа гэж Столтенберг бас хэлжээ.
Түрүүнд нь Столтенберг НАТО, Оросын цэргийн зардал ялгаатай байгааг тайлбарласан юм. Энэ нь эвслийн үр нөлөө муу байгаатай биш, харин амьжиргааны түвшин болон бараа таваарын үнэтэй холбоотой юм гэж тэр ярьжээ. Оросын батлан хамгаалахын зардлаас 20 дахин давж байгаа тус эвслийн цэргийн төсвийн тухай мэдээг Столтенберг ингэж тайлбарласан юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ