Ганцхан хар үнээ 106 мянган доллар хүрэв


Канадад дуудлага худалдаагаар нэг хар үнээ 140 мянган канад доллараар зарагджээ.Энэ нь үхэр үржүүлгийн "U 2 Ranch" компаний 52 жилийн түүхэн дэх хамгийн үнэтэй дуудлага худалдаа болсон аж.140 мянган канад доллар нь 106 мянган америк доллартай тэнцэнэ.Үүнээс өмнө нэг хар үнээ 50 мянган канад доллар(38 мянган ам.доллар) хүрсэн нь дээд амжилт болж байв.Дуудлага худалдаа Летбриж хотод болсон ба Канад,Мексик,АНУ-ын фермерүүдийн хар үнээ гэдэг уг үнээ нь нэргүй,зөвхөн 109z гэсэн код тэмдэгтэй байдаг юм.Ганцхан хар үнээг 109 мянган ам.доллараар үнэлсэн худалдан авагч Даррен Ангер "Өвөрмөц онцлогтой ийм үнээ дэлхийд цөөн байдаг нь мэдээж.Дуудлага худалдаанд оролцогсдыг идэвхтэй өрсөлдөнө гэж бодож байсан ч тэдний сонирхлыг ингэж их татна чинээ санасангүй" гэж ярьжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ