Украины хөлөг онгоцуудыг буцааж өгч байгааг тайлбарлав
Керчийн хоолойд саатуулагдсан хөлөг онгоцуудыг Украинд буцааж өгч байгаа нь Орос, Украин хоёрын эвлэрэх багахан алхам юм. “Сөрөг хүчний хөтөлбөр – Амьдралын төлөө” намаас Дээд радад сонгогдсон депутат Александр Пономарев “Известия” сонины сурвалжлагчтай ярилцахдаа ингэж мэдэгджээ.
Олон жилээр хуримтлагдсан бүх асуудлыг ганцхан үйлдлээр шийдэх боломжгүй, тийнхүү бүх тал сайн санаа гаргах ёстой гэж тэр тэмдэглэсэн байна.
“Нормандын дөрвийн” дээд хэмжээний уулзалтад бэлтгэж буй нөхцөлд украины хөлөг онгоцуудыг шилжүүлэн өгч байгааг сонинд тодруулан тайлбарлажээ.
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “Нормандын дээд хэмжээний” уулзалтад оролцогчидтой Донбассын мөргөлдөөнийг шатлан өргөжүүлэхгүй байх цаашдын алхамуудыг хэлэлцэх бодолтой байгааг украины улс төрийн бүлгийнхний учрыг мэдэх хүн “Известия” сонины сурвалжлагчид хэлсэн байна. Зеленский ухраалаг буулт хийхэд бэлэн байгаагийн сацуу, байдлыг зохицуулахыг үнэхээр хүсч байна гэж тэр хүн хэлжээ.
Орос-украины тохиролцооны дагуу гурван хөлөг онгоцыг Украинд шилжүүүлэн өгч байгаа бөгөөд уг ажил арваннэгдүгээр сарын 18-нд дуусах юм. Хөлөг онгоцуудыг Керчийн булангаас завсрын бүсэд чирж хүргэн, дараа нь шилжүүлэн өгөх ажээ.
Оросын тал арванхоёрдугаар сарын 9-нд хийхээр товлосон “Нормандын дээд хэмжээний уулзалтаас” өмнө хөлөг онгоцуудыг Украинд буцаан өгөхөөр шийдвэрлэснийг арваннэгдүгээр исарын 15-нд зарласан юм. Хөлөг онгоцуудыг ийнхүү шилжүүлэн өгөх гэж байгаа нь ирэх арга хэмжээтэй холбоогүй гэж Оросын ГХЯ дараа нь мэдэгдсэн байна.
Оросын улсын хилийг хууль бусаар давсантай холбогдуулан Украины тэнгисийн цэргийн хүчний гурван хөлөг онгоцыг Оросын Аюулаас хамгаалах албаныхан 2018 оны арваннэгдүгээр сарын 18-нд Керчийн хоолойд саатуулсан юм. Эдгээр хөлөг онгоцны хамт украины 24 цэргийн албан хаагч, түүний дотрор Украины аюулаас хамгаалах албаны хоёр ажилтныг саатуулжээ. Саатуулагдсан хүмүүсийг солилцох ажлын хүрээнд тэд есдүгээр сард Украинд буцаж очсон юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ