"Ниссан" концерн 444 мянган машинаа эргүүлж татна


"Ниссан" концерн АНУ,Ойрхи Дорнодоос 440-өөд автомашинаа эргүүлж татах тухай Kyodo агентлаг мэдээллээ.Машинуудыг эргүүлэн татах болсон шалтгаан нь тоормосны шингэн гоожсон бөгөөд үүнээс болж гал гарч магадгүй юм.Тус концерн АНУ,Канадаас 436 мянга,Ойрхи Дорнодоос найман мянган машин татах аж."Ниссан" өнгөрсөн сард ОХУ-аас ойролцоогоор 162 мянган машинаа эргүүлж татсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ