Брежневийн жолоочийн үнэмлэхийг дуудлага худалдаагаар худалдсан байна
ЗХУКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Брежневийн жолоочийн үнэмлэх болон талоныг дуудлага худалдаагаар 1,55 сая рублиэр (65 сая гаруй төгрөг – ред.,) худалджээ. Дуудлага худалдааны “Литфонд” ордны төлөөлөгчид ингэж хэлсэн байна.
Үнэмлэхийг 1976 оны аравдугаар сарын 10-нд буюу Брежневийн 70 насаар олгожээ.
Олгогчийн хэлснээр, энэ үнэмлэх нь ДХЯ-ны сайд Николай Щелоковоос ерөнхий нарийн бичгийн даргад барьсан нэг ёсны бэлэг байжээ. Үнэмлэх Брежневийн зусланд олон жил хадгалагдсан байна. 90-ээд оны эхээр Москва хотын дарга Гаврилл Поповт хадгалуулахаар өгч, харин сая баримт бичиг зах зээлийн журмаар худалдагдсан нь энэ ажээ.
Дуудлага худалдааны ордны мэдээгээр, жолоочийн үнэмлэх болон талоныг 1,55 сая рублиэр хрудалдсан байна. Ингэхдээ гарааны үнэ нь 1,35-1,5 сая рубль байжээ.
Түрүүнд нь Крым дэх Брежневийн зуслангийн байрыг 1,2 тэрбум рублиэр худалдсан байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ