Оросын эдийн засаг уналтаас зайлсхийж чаджээ

Оросын эдийн засаг уналтад орохоос зайлсхийж чадлаа гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв.  Төрийн тэргүүн Бразил улсад БРИКС-иийн дээд хэмжээний уулзалт дээр ингэж хэлсэн байна.

Тус орны эрх баригчид макро эдийн засгийн  тэнцвэртэй бодлого олон жил явуулж ирсний хүчинд ингэх боломжтой болсныг Путин дурджээ.  Банк, зээлийн зах зээл тогтвортой байж, улсын эдийн засгийн үндсэн секторуудыг дэмжиж, улсын санхүүд хариуцлагатай хандаж байгаа нь уналтаас зайлсхийхэд  тусласан байна.

Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хурдац хангалтгүй хэвээр байгааг оросын тэргүүн тэмдэглэжээ. Улс орон  эдийн засгийн өсөлтийг хурдасгахын тулд шинээр хөрөнгө оруулах дээд зэргийн ашигтай нөхцөл бий болгохыг эрмэлзэж байна гэж тэр хэлжээ. 

Оросын засгийн газрын дарга Дмитрий Медведев   тус орны эдийн засгийн өсөлтийг хурдасгах тухай даалгаварт аравдугаар сарын сүүлчээр гарын үсэг зурсан юм. Энэ нь тухайлбал,  өрсөлдөх чадварыг дээшлүүлэх,  ажил хэрэгч байдлын уур амьсгалыг сайжируулж, түүнчилэн дотоодын санхүүгийн нөөцтэй ажиллах үр нөлөөг дээшлүүлэх явдал юм.

Эдийн засгийн хөгжлийн яамны мэдээлснээр, 2019 оны  гуравдугаар улиралд ДНБ түрүү оны мөн үеийнхтэй харьцуулвал 1,9 хувиар өсч, ингэхдээ  есдүгээр сард хоёр хувьд хүрчээ. Хурдац тогтвортой биш шинжтэй байгаа бөгөөд нэг удаагийн хүчин зүйлстэй хорлбоотой юм гэж дээрх яамнаас тэмдэглэсэн байна.

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ