Путин, Зеленский нарыг уулзуулах тухай саналыг тайлбарлав

Оросын төрийн тэргүүн Владимир Путинийг Украины удирдагч Владимир Зеленскийтэй уулзуулах тухай Казахстаны анхны ерөнхийлөгч  Нурсултан Назарбаевын саналыг Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков тайлбарлажээ. ТАСС агентлаг мягмар гарагт ингэж мэдээлсэн байна.

Оросын ерөнхийлөгч уулзахаас хэзээ ч татгалзаж байгаагүй, орос-украины харилцаан сайжируулахыг хүсч байдгийг Песков сануулжээ.  Гэхдээ уулзалтад сайтар бэлтгэх ёстой гэж Кремлийн төлөөлөгч тэмдэглэсэн байна.

Тухайлбал, Минскийн тохиролцооны хүрээнд хүлээсэн үүргээ талууд биелүүлэх шаардлагатай  “Нормандын маягийн” уулзалт хийх асуудлыг одоо үүнтэй холбогдуулан судлаж байгаа гэж Песков тодруулан тайлбарлажээ. 

Нурсултан Назарбаев Казахстанд биечилэн уулзахыг Орос, Украины ерөнхийлөгч нарт мягмар гарагт  санал болгосон байна.  Ингэснээр тэд Донбассын байдлын тухай маргаантай асуудлыг шийдвэрлэж болох юм гэж тэр үзэж байна. Зеленский зөвшөөрсөн хариу өгсөнийг Казахстаны хуучин ерөнхийлөгч тодруулан тайлбарлажээ. 

Арваннэгдүгээр сарын 11-нд Владимир Путин Нурсултан Назарбаевтай утсаар ярьж, Украины зүүн өмнөд нутгийн байдлыг хэлэлцсэн юм. 

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ