Хонконгийн цагдаа жагсагчийг буудаж хүнд гэмтээлээ
Өнөөдөр өглөө /2011.11.11/ Хонконгт болж буй эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаа нэг хүнийг бууджээ.
Фэйсбүүкээр шууд дамжуулсан бичлэг дээр цагдаа, жагсагчдын хооронд болсон тулгаралтын үеэр нүүрэндээ маск зүүсэн нэгэн залуу цагдаагийн офицер руу дөхөж ирэхэд цагдаа түүнийг буудаж, бие рүү нь цохиж байгаа дүрс буусан байна.
Мөргөлдөөний үеэр цагдаагийн офицер хоёр удаа буудсан байна.
Буудуулсан хүн мэс засал хийлгэж, биеийн байдал нь хүнд байгаа гэж Төв эмнэлгийн хэвлэлийн төлөөлөгч ВВС-д ярьжээ.
Өөр буудуулж гэмтэж бэртсэн хүн ирээгүй гэж хэвлэлийн төлөөлөгч хэллээ.
Энэ нь 6-р сард Хонконгийн эсэргүүцэл эхэлснээс хойш цагдаа нар гурав дахь удаагаа шууд хүн рүү буудсан тохиолдол юм.
10-р сарын 1-ний өдөр Хятад улс коммунист засаглалын 70 жилийн ойг тэмдэглэх үед мөн 4-нд өсвөр насны хүү хөлдөө буудуулсан юм.
Өнөөдөр өглөө цагдаа нар арлын зүүн хойд хэсэгт байрлах Сай Ван Хо дахь уулзварыг хаахыг оролдсоны улмаас жагсагч цагдаа нарын дунд ширүүн мөргөлдөөн болсон юм.
Эх сурвалж BBC
СЭТГЭГДЭЛ БИЧИХ