Тэднийг нэг их удахгүй сална хэмээн үзэж байсан ч, насан туршдаа хамт байсан юм


 

 23 настайдаа Клементина Хозьер тун чиг  атаархам сүйт бүсгүй байсан бөгөөд тэрээр шотландын эртний Эйрли  ургийн хүн, гадаадын хэд хэдэн хэлээр ярьдаг, гайхалтай сайхан зурж, фортепианоор тоглож, мөн   гадаад төрх аятайхантайгаас  гадна,  хошин шогийн мэдрэмж маш сайтай нэгэн байжээ.

Язгууртны хүрээлэлд багтаж байсан ч, түүний гэр бүл тийм ч элбэг хангалуун амьдралтай байгаагүй учир, Сорбоннд сурсныхаа дараа Клементина хажуугаар нь франц хэлний хичээл заан, мөнгө олдог байсан байна. Бүсгүй ирээдүйн, цорын ганц нөхөртэйгээ учрахаас өмнө түүнд хайр сэтгэлээ илчилж байсан гурван ч эрд татгалзсан хариу өгч байжээ.

ХҮI зууны далайн зартай дээрэмчин сэр Френсис Дрейки, хурандаа герцог Мальборо  нар түүний  дээдэс  бөгөөд эцэг нь Британийн нэрт улс төрч, англи-бурийн дайнд бас оролцож, олзноос оргон, эх орондоо  буцаж ирснээр, үндэсний баатар болсон байна.

Удалгүй Уинстон Черчиль  эцгийнхээ мөрөөр замнан, Клементинатай танилцах үедээ улс төрд нэгэнт танил хүн болсон байжээ. Тэр улс төрийн мэтгэлцээнд гаргууд нэгэн байсан ч, бүсгүйн дэргэд ирэхлээрээ бүр номхорч, хэлэх үгээ ч олж чаддаггүй нэгэн байсан гэдэг.

Уинстоны хулчигар  байдлаас болоод эхний уулзалт бүтэлтэй болоогүй ч, хувь тавилангийн эрхээр дээдсийн хүлээн авалт дээр дахин учирсан дөрвөн жилийн дараа тэр өөрт олдсон боломжийг алдаагүй аж.Төд удалгүй тэд Венстминстерийн сүмд сүй тавьжээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ