ХДХВ-ийн шинэ штамм илрүүлжээ

Эрдэмтдийн баг  хүний дархлал хомсдолын вирусийн (ХДХВ) шинэ өсгөврийг 19 жилийн хугацаанд анх удаа илрүүлсэн байна. CNN ингэж мэдээлжээ.

Abbott Laboratories” компани Миссурийн их сургуультай хамтран судалгаа хийсэн байна.

Ингэхдээ сэтгэл зовох шалтаг байхгүй, учир нь орчин үеийн эмчилгээний арга нь шинэ штаммын эсрэг үр нөлөөтэй юм гэж судлаачид нотлож байна. Тийнхүү,  шинэ штамм илрүүлсэн нь ХДХВ хэрхэн халдварладаг илүү бүрэн зургийг  гаргаж, ХДХВ-ийг оношлох илүү нарийн арга боловсруулах боломж олгох ажээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, дэлхийд ХДХВ-тэй 36,7 сая хүн аж төрж байна. Ажиглалт хийж ирсэн бүхий л хугацаанд ХДХВ/ДОХ-ын өвчтэй 70 сая орчим хүн бүртгэгдэж, тэднээс 35 сая нь нас бараад байгаа ажээ.

Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ