Иран дахин уран баяжуулж эхлэжээ
Иран улс уран баяжуулах ажлаа сэргээжээ. ТАСС агентлаг энэ орны атомын эрчим хүчний байгууллагын мэдэгдсэнийг иш татан өнөөдөр ингэж мэдээлсэн байна.
Фордогийн объектод энэ ажил эхлэснийг тус байгууллага тодруулан тайлбарлажээ.
Иран улс уран баяжуулах центрфугийн талаархи эрдэм шинжилгээ-судалгааны ажлаа сэргээх бодолтой байгааг Лалын бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Хасан Рухани есдүгээр сард мэдэгдсэн юм.
Ираны талаархи үйл ажиллагааны бүх талыг хамарсан хамтын төлөвлөгөөг Иран болон зуучлагч зургаан орон – Орос, АНУ, Их Британи, Хятад, Франц, Германы хооронд 2015 оны зун байгуулсан билээ. Америкийн засаг захиргаа энэ хэлцлээс дангаар гарч, Ираны эсрэг хориг арга хэмжээг сэргээх бодолтой байгаагаа америкийн ерөнхийлөгч Дональд Трамп 2018 тавдугаар сарын эхээр зарласан юм. Ингэсний дараа европчуудын зүгээс хэлцлийг авч үлдэхэд чиглэсэн дорвитой практик алхам хийгээгүй гэж Ираны эрх баригчид мэдэгдэж байсан билээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ