АНУ-ын өр дээд цэгтээ хүрэв
АНУ-ын улсын өр хамгийн их буюу 23 их наяд долларт хүрчээ. АНУ-ын сангийн яамнаас пүрэв гарагт ингэж мэдээлсэн байна.
Дональд Трампыг АНУ-ын ерөнхийлөгч болсноос хойш улсын өр их өссөнийг “The Hill” сонинд бичжээ. Трампыг тангараг өргөх үед өр 19,9 их наяд доллар байсныг сонинд дурдсан байна. Энэ өр эдийн засгийн хувьд аюултай болохыг сонинд тэмдэглэжээ.
АНУ-ын төсвийн алдагдал нэг их наяд долларт дөхөж байгаа нь аравдугаар сард тодорхой болсон билээ. Сангийн сайд Стивен Мнучин 2019 онд өр 984 тэрбум доллар болж байгааг мэдээлсэн юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ