Аль-Багдади алагдсаныг “ИУ” бүлэглэл нотлосон байна
Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд террористуудтай холбоотой сайтуудыг иш татахдаа, “Исламын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдади үнэхээр алагдсаныг нотложээ. Абу Ибрахим аль-Хашеми аль-Кураши гэдэг хүн түүний оронд сонгогдсон байна.
АНУ Аль-Багдадийг устгасан тухай аравдугаар сарын 27-нд зарласан юм. “ИУ” бүлэглэлийн толгойлогчийг Сирийн баруун хойд нутгаас илрүүлж, эхлээд түүний хоргодох байрыг агаараас бөмбөгдөж, дараа нь тусгай зориулалтын хүчнийг тийш нь явуулжээ.
АНУ террорын байгууллагын толгойлогчийг устгасан гэдэгт Оросын батлан хамгаалах яам эргэлзэж байгаа бөгөөд учир нь аль-Багдади алагдсан тухай мэдээлэл хэд хэдэн удаа гарч байсан ч, нэг ч удаа нотлогдож байгаагүй юм. Тухайлбал, “ИУ” бүлэглэлийн толгойлогчийг устгасан тухай 2015 он, дараа нь 2016 онд АНУ-ын тэргүүлдэг олон улсын эвслээс мэдэгдэж байсан билээ.
Абу Бакр аль-Багдадийг нэлээд хэдэн жил ангуучилж байсан билээ. 2011 онд АНУ түүний хаана байгаа тухай мэдээлэл өгсөн хүнд, 10 сая доллар амлаж байсан бол, 2017 онд энэ тоо 25 сая болсон юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ