“ИУ” бүлэглэлийн толгойлогчийг хэрхэн устгасан тухай тодорхой зүйлийг зарлав
АНУ-ын зэвсэгт хүчний төвийн командлалын командлагч генерал Кеннет Маккензи террорын “Исламын улс” (ИУ) бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадийг устгах ажиллагааны тухай дэлгэрэнгүй ярьжээ. Түүний хэлснийг Пентагоны Twitter-аккаунтад иш татан дурдсан байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчидтэй уулзахдаа генералын хэлсэн үгийг яамны сайтад тавьжээ.
Маккензигийн хэлснээр, дайралт хийхийн өмнө америкийн цэргийнхэн байшинд байсан хүмүүсийг бууж өгөхийг уриалсан байна. Энгийн хүмүүс болон хүүхэд багачуудын амь насыг бүрэлгэхгүйн тулд бүхий л арга хэмжээ авсан гэж тэр онцлон тэмдэглэсэн байна.
Ингэсэн ч, “ИУ” бүлэглэлийн таван гишүүн – дөрвөн эмэгтэй, нэг эрэгтэй бууж өгөхөөс татгалзаж, ингэснээр цэргийнхэнд аюул учруулж болох байжээ. Тийнхүү дайралт хийхээс өөр аргагүйд хүрч, аль-Багдади өөрөө бөмбөг дэлбэлснээр өөрийгөө бага насны хоёр хүүхдийн хамт алсан юм гэж Маккензи ярьжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ