Хамгийн аз нь шовойсон эрийн түүхээс
Хорват улсын 90 настай Фране Селак гэдэг эр дэлхийн хамгийн аз нь шовойсон хүнд тооцогддог байна. Тэр янз бүрийн олон таагүй явдалд орж, ингэхдээ энэ бүхнээс бараг зүв зүгээр шахуу гарч байжээ.
Селакийн сууж явсан галт тэргэнд түүнийг анхны аюул хүлээж байжээ. Цуваа гэнэт зам төмрөөсөө гарч, уулын жижиг голд унасан байна. Мань эр вагонаас өөрөө гарсан төдийгүй, хөрш эмэгтэйдээ туслаж, дараа нь эрэгт гарчээ. Түүний биед жаахан шалбархай л үлдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ