ИУ бүлэглэлийн толгойлогчийн цогцосыг далайд хаяжээ


“Исламын улс” (ИУ) бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадийг цусны дээж болон дотуур хувцасных нь тасархайгаар таньжээ.  “Сирийн ардчилсан хүчний” (САХ) албан ёсны төлөөлөгч Мустафа Бали телевизийн CNN сувгийн сурвалжлагчид ингэж ярьсан байна.

САХ-ний тагнуулчийг террористын тойрон  хүрээлэлд оруулсан хэмээн нотлож байна. Тэр хүнийг  аль-Багдадийн чухам хаана байгаа гэдгийг тогтоож чадах баримт олж авсаны дараа террористын нуугдаж байсан объектод цохилт өгчээ.

Аль-Багдадийн цогцосыг таньсaны дараа  лалын шашны дагуу зан үйл үйлдэж, үүний дараа далайд хаясан байна. Нэрээ хэлэхийг хүсээгүй учрыг мэдэх  хүн Ройтерс агентлагийн сурвалжлагчид ингэж ярьжээ.

Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ