Зөвлөлтийн тэрс үзэлтэн Владимир Буковский нас баржээ

Зөвлөлтийн тэрс үзэлтэн, зохиолч Владимир Буковский 76 настайдаа нас баржээ.  Түүний сайтад ингэж бичсэн байна.

Тэр  аравдугаар сарын 27-нд Кембрижийн эмнэлэгт зүрхний өвчнөөр өөд болсныг мэдээнд дурджээ.  Сүүлийн жилүүдэд зохиолчийн бие тааруу байсныг тэмдэглэж байна.

“Олон орос залуу  Иосиф Сталины төмөр нударгыг санагалзаж байсан үед  Буковский эх оронд нь өөр санаа бодолтой  шинэ үеийнхний даган дууриах үлгэр дууриал болж байсан юм” гэж мэдээнд өгүүлжээ.

Владимир Буковский  ЗСБНХУ-ын тэрс үзэлт хөдөлгөөнд оролцогчдын анхных нь байжээ. Хориотой ном зохиол хэвлүүлсэн хэргээр 1963 онд  баривчлагдаж, дараа нь түүнийг сэтгэцийн эмнэлэгт албадан эмчлүүлэхээр явуулсан байна. Шорон болон албадан эмчилгээнд нийтдээ 12 орчим жилийг өнгөрүүлжээ. 1976 онд  Буковскийг чилийн коммунистуудын удирдагч Луис Корваланаар сольсон юм. Үүний тэр тэр Их Британид сууж байжээ.

Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ