Лалын улс" бүлэглэлийн толгойлогч аль-Багдадийг устгажээ

Америкийн сонин хэвлэлүүд "Лалын улс" алан хядах бүлэглэлийн толгойлогч аль-Багдадийг устгасан тухай мэдээлж байна. Тухайлбал, "Newsweek" сэтгүүл нь эх сурвалжуудынхаа мэдээллийг иш татан Сирийн Идлиб мужид тусгай ажиллагаа явуулах үеэр "ЛУ"-ын толгойлогчийг устгасан гэж мэдэгдэж байна. Тусгай ажиллагааг Иракийн тагнуулын албанаас авсан баталгаатай мэдээлэл дээр үндэслээд Америкийн тусгай ажиллагааны нэгдсэн командлалаа явуулсан аж. Энэхүү ажиллагааны талаарх мэдээлэл бүхий АНУ-ын хуурай замын цэргийн хүчний төлөөлөгч нь аль-Багдадийг устгасан тухай "Newsweek" сэтгүүлд мэдэгджээ.

Аль –Багдадийг устгасан тухай мэдээлэл үүнээс өмнө хоёр гурван ч удаа гарч байсан хэдий ч төд удалгүй огт өөрийг харуулсан нотлох баримтаар үгүйсгэгдэж байсан юм. Харин энэ удаад Лалын улсын толгойлогчийг үнэхээр устгасан байх магадлал тун өндөр байгаа тул АНУ-ын Батлан хамгаалах яам нь Цагаан ордонд, Ерөнхийлөгч Трампт мэдээлсэн гэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ