Хамраа засуулах гэсэн биш, хараагүй болжээ
Нүүр царайгаа гоо сайхны жишигт нийцүүлэх гэсэн 13 настай вьетнам охины өрөөсөн нүд хараагүй болсон байна. Юу гэвэл, охин мэс ажилбаргүйгээр хамрынхаа хэлбэрийг өөрчлүүлж, энэ нь хүндрэлд хүргэснийг AsiaOne сайтад бичжээ.
Сайтад дурдсанаар, өсвөр насны охин хамрынхаа хэлбэрээс ичиж, тийнхүү эцэг, эхдээ хэлэлгүйгээр хамраа засуулахаар шийдсэн байна.
Аравдугаар сарын 21-нд түүнийг оршин суудаг хотынхоо спа-салонд хандахад, мэс ажилбаргүйгээр тариа хийж, хамрынх нь хэлбэрийг өөрчилж өгөхөөр салоныхан амлажээ.
Тийнхүү охинд гиалуронын хүчил тарьсан бөгөөд үүнийг мэс ажилбаргүйгээр хамрын хэлбэр засах арга гэдэг байна.
Охины өөрийнх нь ярьснаар, өөрт нь хүрэлцэх хэмжээний мөнгө байгаагүй учир, тэр эхлээд тариа хийлгэх бодолгүй байсан ч, спа-салоны захирал 2 сая вьетнам донгийг (манайхаар бол – 240 мянган төгрөг – ред.,) цувуулан төлөхийг зөвшөөрчээ.
Тариа хийснээс хойш ойролцоогоор хагас цагийн дараа охины бие эвгүйрхэж, улмаар дотор нь муухайрч, баруун нүдээр нь гэнэт хатгуулж өвдсөн байна. Охин эцэг, эхдээ утасдаж, тэд түүнийг эмнэлэгт хүргэжээ.
Эмч нарын хэлснээр, хамранд нь тарьсан гиалуроны хүчил нүдэнд орсноор судсыг хааж, торлогийг хүчилтөрөгчгүй болгосон байна. Ингэснээр охины өрөөсөн нүд хараагүй болжээ.
Түүний дух болон хамрын зөөлөн бас үхэжсэн байна.
Нүдний харааг сэргээж чадахгүй л болов уу хэмээн эмч нар үзэж байгаа ажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ