Владимир Зеленскийтэй адилхан залуу Москвад суудаг

Умид  гэх энэ залуу Узбекистанаас Москвад иржээ.  Тэр энд эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг байна. Тэрээр Оросын нийслэлийн нэг авто засварын газарт будагчнаар ажилладаг бөгөөд  ОХУ-ын харъяат болчих санаатай яваа аж. 

Владимир Зеленский гэж хэн болохыг өмнө нь мэддэггүй байсан гэж тэр ярьсан байна.  Метронд миний зургийг санаандгүй л авсан байх, хэн миний зургийг авсаныг ч мэдэхгүй гэж тэр хэлжээ. Түүнтэй хамт ажиллагсад Умидыг  Зеленскийтэйтэй адилханыг нь гайхаж, түүнийг ерөнхийлөгч болохоос бүр өмнө 2016 онд  ийнхүү тоглоом тохуу хийдэг  байсан аж. Тэгээд Зеленскийг төрийн тэргүүн болсны дараа л  түүнийг анх харжээ.

Одоо ажлын байранд нь мань эрийг байнга л “Зеленский” хэмээн дууддаг байна. Түүний хэлснээр, хүүхэд байхаасаа хошин шогийг сонирходог, янз бүрийн дүрд тоглох боломжийг алддаггүй байсан гэнэ.  Гэвч тэр нэр алдарт хүрэхийг бодоогүй бөгөөд гэр бүлийнхнийхээ хамт хангалуун амьдрахыг л хүсдэг байна.

Умид өөртэй нь адилхан тэр хүндээ эрүүл энх, аз жаргалыг хүсээд,   хэрвээ шаардлага гарвал, түүнд туслаж, зураг авалтад оролцоход бэлэн байна хэмээн хэлжээ. 

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ