Колчакийн нууц архив тодорхой болжээ

    Адмирал Александр Колчакийн өмнө нь тодорхойгүй байсан архивын материалуудыг дуудлага худалдаагаар худалдах ажээ.  Парис хотын дуудлага худалдааны “Drouot” ордонд болох энэ худалдааг зохион байгуулагчдын хэлснийг иш татан “Известия” сонинд ингэж бичсэн байна.

Дуудлага худалдаанд нийтдээ 300 эд зүйл, түүний дотор Колчакийн баримт бичиг, захидал, цахилгаан утас, гэрэл зураг, номуудыг тавих ажээ.  Тухайлбал, гэргий Софьятай харилцан бичиж байсан бичиг захидал, түүний тэмдэглэлийн дэвтэрүүд, түүнчилэн Туйлын аялалд явахдаа Адмиралын авч явсан Евангалие судрыг тавих гэнэ.

Архивын миатериалууд 2019 оны гуравдугаар сарыг хүртэл Адмиралын ач хүү Александр Ростиславичид байжээ. Ийм архив байдаг нь өмнө нь тодорхой байсан ч, ямар ямар материал болох нь нууц байсан юм гэж шинжээч нар тайлбарласан байна. Энэ бүх эд өлгийн зүйлс нь ойролцоогоор 300 мянган еврогоор үнэлэгдэж байгаа ажээ.

Гуравдугаар сард сард Оросын аюулаас хамгаалах алба  шүүхийн шийдвэргүйгээр буудан хороосон Александр Колчакийн эрүүгийн хэргийг ил болгосон ч,  судлаачдын үзэх боломжийг  хаасан байна. Энэ нь  улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн Адмиралыг цагаатгаагүйтэй холбоотой  гэдгээр тайлбарлажээ.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ