Өвөр Байгалд хамт алба хаагчдаа буудан хороосон цэрэг хэн гэгч байв?

    Өвөр Байгалын цэргийн ангид найман цэргийн албан хаагчийн амь насыг бүрэлгэсэнтэй холбогдуулан Оросын Мөрдөн байцаах хороо эрүүгийн хэрэг үүсгэснийг тус байгууллагын сайтад мэдээлжээ.  Сэжигтэн нь жагсаалын цэрэг Рамиль Шамсутдинов гэгч бөгөөд түүнийг саатуулсныг  мэдээнд дурдсан байна.

Шамсутдинов 20 настай бөгөөд Тюмень мужийн Вагай тосгоных ажээ. Хэвлэлд бичсэнээр, хугацаат цэргийн албан хаагч тэр Өвөр Байгалын ангид дөрвөн сар  алба хаажээ.

Интерфакс агентлаг учрыг мэдэх хүний хэлснийг иш татахдаа, түүнийг хэрэг хүлээх чадвартай эсэхийг шалгана гэж мэдээлсэн байна. Телевизийн Telegram-канал LIFE SHOT сувгийн мэдээлснээр, үйлдсэн хэрэгтээ харамсахгүй байна хэмээн тэр байцаалт дээр хэлжээ.

Шамсутдинов аравдугаар сарын 25-ны орой цэргийн албан хаагчдыг буудсанаар, найман хүн амь үрэгдсэний хоёр нь офицер, зургаа нь хамт алба хаагчид байсан бөгөөд бас хоёр хүн хүндээр шархадсан байна.

Хугацааат цэргийн албан хаагч хувийн асуудлаас  үүдэлтэй сэтгэл санааны хямралаас болж  ийнхүү буудаж эхлэсэн байж болох юм гэж батлан хамгаалах яам таамаглаж байна. Дэглэлтийг бас нэг шалтгаан хэмээн үзэж байгаа ажээ. Хамт алба хаагчид нь голдуу ямар ч шалтгаангүйгээр Рамилийг байнга  дээрэлхэдэг байсан  хэмээн  бас нотлож байна.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ