АНУ яагаад Орост халдаж чаддаггүйн шалтгааныг тайлбарлажээ
АНУ цөмийн хүчин чадлаас нь болоод Орост халдаж чаддаггүй гэж Хятад улсад үзэж байна. РИА Новости агентлаг хятадын Sohu сайтад бичсэнийг иш татан ингэж мэдээлжээ.
Өнөөгийн ертөнцөд цөмийн хүчнийг энх амгалан байдлыг хангах нууц, харин цөмийн чадавхи бүхий орныг жанжлагч хэмээн үздэг гэж сайтад бичсэн байна. Зөвлөлт Холбоот Улсыг тарж бутарсаны дараа ч Америкийн засаг захиргаа Орос улсаас болгоомжилдогийг бас тэмдэглэжээ. “Ойрын хэдэн арван жилд АНУ Оросын зүг харцаа ч хандуулж зүрхлэхгүй” гэсэн дүгнэлтийг өгүүлэл бичигч хийсэн байна.
Орос улс газарт байрлалтай пуужинтай бөгөөд эдгээр нь хүйтэн дайны үеэс байлдааны бэлэн байдалд байгаа юм гэж материалд өгүүлжээ. Ийм пуужин “цөмийн гурвал”-д давамгайлж байдгийг сайтын өгүүлэлд бас дурдсан байна.
Вашингтоны засаг захиргаа дунд болон ойрын тусгалын пуужинг устгах тухай гэрээнээс гарахаар шийдвэрлэсэн нь Орост стратегийн дарамт шахалт үзүүлэх гэсэн хэрэг гэж зохиогч бас бичжээ. Гэвч ЗСБНХУ, АНУ-ын үеийнх шигээр тэгж зэвсэглэлээр хөөцөлдөх явдал ойрын үед гарахгүй гэж зохиогч үзэж байна.
Дунд болон ойрын тусгалтай пуужингийн тухай гэрээ 2019 оны наймдугаар сарын 2-ноос хүчингүй болсон билээ. Уг гэрээ нь ийм зэвсэг үйлдвэрлэх, турших, байрлуулахыг улс орнуудад хориглож байсан юм. Гэрээний болзлыг Оросын тал зөрчсөнөөс болоод манай тал түүнээс гарсан хэмээн Вашингтоны засаг захиргаа мэдэгддэг юм. Гэвч Орост энэ бүх зэмлэлийг няцааж байдаг билээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ