Шалихгүй гэмээр санагдах явдлаас болж японы сайд огцорчээ
Сонгогчдыг хахуульдсантай холбоотой дуулиант хэрэг явдлаас болоод Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Иссю Сугавара өнөөдөр огцорчээ.
Сонгогчдыг шалихгүй зүйлээр хахуульдсан гэж сайдыг буруутгаж байгаа аж. Юу гэвэл, эндхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, тэр Японы парламентад өөрийн сонгогдсон тойргийн сонгогчдод амтат гуа тараасан байна гэж ТАСС агентлаг уламжилжээ.
В.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ