Сноуден: АНУ оросын сонгуульд гарцаагүй хөндлөнгөөс оролцоно
АНУ оросын сонгуульд гарцаагүй хөндллөнгөөс оролцоно гэж Америкийн Тагнуулын төв газар, Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан, программист Эдвард Сноуден үзэж байна.
“Орос улс сонгуульд мөн хөндлөнгөөс оролцох нь эргэлзээгүй. Америк ч оросын сонгуульд хөндлөнгөөс оролцох нь гарцаагүй. Хэн ч энэ тухай ярих дургүй байдаг” гэж тэр Америкийн тайлбарлагч Жо Рогантай ярилцахдаа хэлсэн байна.
Тэрээр өөрийн хэлснийг нотлохдоо, 2016 онд “New York Times”-т нийтлэгдсэн өгүүллийг дурджээ. 50 жилийн хугацаанд Орос юмуу ЗСБНХУ нөгөө талын сонгуулийн явцад хөндлөнгөөс оролцсон 36 жишээ, үүний зэрэгцээ АНУ-ын зүгээс сонгуульд хөндлөнгөөс оролцож байсан 81 жишээг өгүүлэл бичигчид олж илрүүлсэн байна гэж РИА Новости агентлаг уламжилжээ.
Америкийн тусгай албад электрон хэрэгсэл ашиглан мөрдөн тагнах арга хэрэглэдэг тухай мэдээг Сноуден 2013 онд задруулсан юм. АНУ-ын эрх баригчдын зүгээс мөрдөн мөшгөхөөс болгоомжилон (түүнд 20 жилээс багагүй хугацаагаар хорих ял оноож мэдэх бөгөөд түүнийг өршөөх бодолгүй байна гэдгээ эрх баригчид хэлдэг юм), Сноуден улс төрийн шалтгаанаар хоргодох эрх олгохыг хэд хэдэн орон, түүний дотор Оросын эрх баригчдаас хүссэн билээ. 2014 оны наймдугаар сарын 1-нд тэр ОХУ-д гурван жил оршин суух түр үнэмлэх авч, сүүлд нь мөн ийм хугацаагаар сунгуулсан юм.
Сноуден Орост сууж байгаа хугацаандаа гэрлэж, тусгай албадтай холбоогүй ажилд оржээ. Түүний бичсэн “Байнгын тэмдэглэл” гэдэг ном (орос орчуулгаараа “Хувийн хэрэг” гэсэн нэртэй байх ажээ) хэвлэгдсэн юм (Өрнөдөд үүнийг ирээдүйд сонгодог бүтээл болно хэмээн тодорхойлсон байдаг). Нийт гарагийн хэмжээнд Америк нэлэнхүйд нь мөрдөн тагнах систем тогтоосон тухай Сноуден уг номондоо бичээд, өнөөгийн хүн төрөлхтөний аж төрж буй соёлын орчин хичнээн их өөрчлөгдсөн тухай санаа бодлоо хуваалцсан байдаг.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ