Владимир Путин залгамжлагчаа идэвхитэй хайж байгаа аж

     “Россия сегодня” Олон улсын мэдээллийн агентлагийн ерөнхий захирал Дмитрий Кисилёв  Москвагийн улсын их сургуулийн сэтгүүл зүйн факультетын нэгдүгээр  дамжааны оюутнуудад лекц уншжээ. Тэр хэлэхдээ, Владимир Путин өөрийн залгамжлагчийг идэвхитэй хайж байгаа гэж мэдэгдсэн байна. “Одоо миний бүхий л бодол санаанд таарч тохирох тийм хүнийг эрж хайхад чиглэж байгаа” хэмээн ерөнхийлөгчийн хэлж байхыг би сонссон гэж Кисилёв хэлжээ. 

Залгамжлагчаа бэлтгэх нь дэлхий нийтийн хандлага гэдэгт агентлагийн ерөнхий захирал итгэлтэй байна. Тухайлбал,  Барак Обама албан тушаалаа өгөхийн өмнө Хиллари Клинтоныг, харин Франсуа Олланд Эммануэль Макроныг дэмжиж байсан юм.  Үүнээс гадна, аливаа хариуцлагатай удирдагч бүрэн эрхийн хугацаагаа дууссаны дараа хаалга саваад, гарч явах эрхгүй.

Владимир Путиний ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2024 оны сүүлч гэхэд дуусах юм.  Түрүүнд нь төрийн тэргүүн өөрийг нь  залгамжлах хүний тухай асуултад хариулахдаа, түүнийг Оросын ард түмэн сонгоно гэсэн юм. 

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ