АНУ шаардлага гарвал Туркийн эсрэг байлдахаар бэлтгэж байна
АНУ шаардлага гарвал Туркийн эсрэг цэргийн хүч хэрэглэхэд бэлэн байна. Америкийн төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео телевизийн CNBC сувгийн нэвтрүүлгээр ингэж хэлжээ.
“Хэрвээ үйл явц юмуу цэргийн ажиллагаа шаардвал, ерөнхийлөгч (Дональд Трамп) ийм ажиллагаа явуулахад бэлэн байна байгааг мэдвэл зохилтой” гэж Помпео мэдэгдээд, АНУ дайтах гэхээсээ энх тайван байдлыг илүүтэй эрхэмлэдэг гэж онцлон тэмдэглэжээ.
Туркийн талаас чухамхүү юу Вашингтоны засаг захиргааг цэргийн ажиллагаа явуулахад хүргэж болох тухай ярихаас төрийн нарийн бичгийн дарга татгалзсан байна. Америкийн тал цэргийн хүч хэрэглэх хэрэгтэй эсэх шийдвэр гаргахад Трамп “түрүүлж алхам хийхийг” хүсэхгүй байгаатай энэ нь холбоотой юм гэж Помпео тайлбарлажээ.
АНУ хариу арга хэмжээ болгон эдийн засгийн болон дипломатын арга хэмжээний аль алиныг хэрэглэж болох юм гэж тэр бас хэлсэн байна. “Ингэх нь бидний хувьд илүүтэй эрхэмлэх зүйл юм” гэж тэр дүгнэжээ.
Курдүүд болон “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэх зорилго тавьсан Туркийн цэргийн ажиллагаа аравдугаар сарын 9-нд эхлэсэн билээ. Одоо АНУ-тай тохиролцсоны дараа уг ажиллагааг зогсоогоод байгаа бөгөөд түрүүнд нь АНУ Сирийн хойд нутгаас цэргээ гаргаж, курдүүдийг дэмжихээс татгалзсан юм. Ингэсний дараа курдүүд Сирийн засгийн газартай хэлэлцээр байгуулжээ.
АНУ цэргийн хүч хэрэглэхээр НАТО-гийн холбоотнуудаа урьд нь хэзээ ч сүрдүүлж байгаагүй юм. Оросын сенатч Алексей Пушков өөрийн Twitter-аккаунтад ингэж бичжээ..
Оросын улстөрч америкийн талын мэдэгдлийг “урьд өмнө байгаагүй”, гэхдээ “хоосон сүрдүүлэг” болов уу хэмээн тодорхойлсон байна. “Стамбулд Эрдоган (Туркийн ерөнххийлөгч), Туркийн ГХЯ-ны тэргүүн, БХЯ-ны сайдын үг хэлж байхыг би өнөөдөр сонслоо. Тэднийг айлгаж чадах нь юу л бол” гэж Пушков төгсгөлд нь бичжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ