Лех Валенса: "Орос орон дэлхийд хэрэгтэй"
Польшийн ерөнхийлөгч асан Лех Валенса улс орондоо өөрчлөлт хийж буй Орос орныг магтсан талаар Niezalezna телевизээр мэдээлсэн байна.
Ингэхдээ “өнөөдрийн эдгээр өөрчлөлт хангалттай биш юм” гэж улс төрч тэмдэглэжээ. Тэр Прага хотод олон улсын “Forum 2000” бага хурал дээр үг хэлэхдээ, “Оросын демократуудын хийж буй ажил бол сайн ажил, гэхдээ үүнийгээ идэвхтэй, илүү эв санаа нэгтэй хэрэгжүүлэх хэрэгтэй. Орос орон дэлхийн бусад хэсэгт хэрэгтэй, дээрээс нь маш үзэсгэлэнтэй орон” гэжээ.
Тухайн үедээ Оростой харилцаагаа сайжируулаагүйдээ өөрийгөө зэмлэдгээ Лех Валенса өнгөрсөн оны арван хоёрдугаар сард хүлээн зөвшөөрсөн юм. Тэр үеийн Оросын ерөнхийлөгч Борис Ельцинтэй сайн харилцаатай байсан хэдий ч, би өөрийн санаа сэдлийг хэрэгжүүлээгүй юм гэж Польшийн хуучин удирдагч мэдэгдсэн байна.
Мөн тэрбээр “хоёр хүний маргаанд гурав дахь нь хождог, үүнийг аль аль нь ойлгох ёстой. Оросын асуудлыг ерөнхийлөгчийн хоёр дахь хугацаанд үлдээсэндээ би харамсдаг, яагаад гэвэл Оростой харилцаагаа хэвийн болгох хугацаа надад байгаагүй юм” гэж тэр хэлсэн байна. Лех Валенса 1990-ээс 1995 онд Польшийн ерөнхийлөгч байсан юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ