Сөүлд дроны фестивал болжээ
“Seoul Drone Challenge 2019” дроны фестиваль Сөүл хотын Кваннару цэцэрлэгт хүрээлэнд болжээ. Энэхүү арга хэмжээг эрх баригчид 10 дугаар сарын эхээр хийхээр төлөвлөж байсан хэдий ч "Линлин" шуурганы улмаас төлөвлөгөөгөө хойшлуулсан байна.
Арга хэмжээний үеэр хүмүүс зугаа цэнгэл төдийгүй аж үйлдвэр, аюулгүй байдлын салбар зэрэг чухал даалгавруудыг гүйцэтгэхэд ашигладаг дроны үзэсгэлэн болон парадыг үзэж сонирхжээ. Түүнчлэн энэ үеэр нэгэн зэрэг хэдэн зуун дрон нислэг үйлдэж байгааг харуулахаас гадна хөдөө аж ахуйн, галын болон тусгай зориулалттай бусад дроны ажиллагааг харуулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ