Путин: Оросын пуужин ямар ч системийг давж гарч чадна

    Оросын цохилтын цогцолборууд пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах ямар ч системийг давж гарч чадна гэдэгт оросын удирдагч Владимир Путин итгэлтэй байна. Тэр арабын телевизийн сувгуудад ярилцлага өгөхдөө,  ийм цогцолборыг боловсронгуй болгох талаар ажиллаж байгаа бөгөөд тавьсан зорилгод хүрнэ гэдэг нь нэгэнт тодорхой юм гэж мэдэгджээ. 

    Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем нь баллистик пуужингийн эсрэг ажилладаг, харин Орост баллистик пуужинг олон дахин боловсронгуй болгож, үүнээс гадна дэлхийд байхгүй хосгүй зэвсэг бүтээсэн юм гэдгийг ерөнхийлөгч дурдсан байна.

    Гэвч НАТО-гийн дэд бүтэц оросын хилд ойртож буйд Оросын тал сэтгэл зовинож байгаа бөгөөд энэ нь цэргийн шинжтэй эвсэл юм гэж Интерфакс агентлаг мэдээлжээ. 

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ