Хятад улс 2020 он гэхэд ядуу хүнгүй болно гэв
“Хятадын бага орлоготой хүн амын 95 хувь нь 2019 оны сүүл гэхэд дундаж орлоготой иргэдийн эгнээнд шилжинэ” гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ядуу мужуудад тусламж үзүүлэх хорооны тэргүүн Лю Юнфу мэдэгдлээ.
Тэрбээр “2020 он гэхэд Хятадад ядуу хүн байхгүй болно. Ядуу муж ч гэж байхгүй болно. Хятад улс ядуурлын эсрэг хийж байгаа үйл ажиллагаагаараа дэлхийд тэргүүлдэг. 2018 онд бид 13,86 сая хүнийг ядуурлаас гаргалаа. 2012 онд хөдөө орон нутагт 98.99 сая ядуу иргэн байсан бол одоо 16.6 сая болж буурлаа. Энэ хүмүүсийг бид ирэх жил дундаж төвшинд оруулна. Хятадын иргэн бүр идэх хоол, өмсөх хувцастай байх ёстой. Бага орлоготой иргэдийн хүүхдүүдэд үнэгүй боловсрол олгоно” гэж ярьжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ