Хагибис хар салхины улмаас 10 хүн амиа алдаж, 11 хүн сураггүй алга болжээ

   Японы Канагава, Точичи, Гунма, Ивате, Мияги, Фукушима, Чиба, Сайтама мужуудад хар салхины улмаас 10 хүн амиа алдсаныг NHK мэдээлэв. Мөн 16 хүн сураггүй болж, 128 хүн бэртжээ. Албаныхан нийт хохирогчдын тоог гаргахаар ажиллаж буй юм байна.

“ХАГИБИС” ХАР САЛХИНЫ УЛМААС ТАВАН ХҮН АМИА АЛДАЖ, 11 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ

   Японд "Хагибис" хар салхи нүүрлэсний улмаас таван хүн амиа алдаж, 11 хүн сураггүй алга болсон талаар Ням гариг (2019.10.13)-т Японы олон нийтийн телевизээр мэдээлэв. Мөн 100 гаруй хүн бэртэж гэмтсэнийг тэмдэглэжээ.

   Одоогийн байдлаар Японы аврах алба өөрийгөө хамгаалах хүчний ангиудын дэмжлэгтэйгээр “Хагибис” хар салхины улмаас үерт автсан газар нутгаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажлаа үргэлжлүүлж байгаа аж. Ялангуяа Нагано муж үерт автан, туйлын хүнд нөхцөл байдал үүсжээ.

  "Хагибис" хар салхи өнгөрсөн бямба гариг (2019.10.12)-т Японы эх газрыг дайрсан. Орон нутгийн засаг захиргаа Токио зэрэг төвийн 12 мужид аюулын хамгийн дээд буюу улаан түвшинг зарлажээ. Өглөөний байдлаар агаарын болон төмөр замын холбоо сэргэж, хурдны замуудыг нээгээд байгаа аж. Тухайлбал, Ханеда болон Нарита олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа хэвийн байдалдаа эргэн орсон байна.

   Орон нутгийн эрх баригчид хөрсний гулгалт үүсэж болзошгүй байгааг иргэддээ анхааруулжээ. “Хагибис” хар салхи Японы газар нутгийг орхин, Номхон далайн зүүн хойд хэсгийг чиглэсэн байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ