Донбасст цэрэг зааглах ажил бүрэн тасалдав

    Донбассын Золотое тосгоны ойролцоо цэрэг зааглах ажил бүрэн тасалдсан талаар   Интерфакс агентлаг мэдээлжээ.

    Учир нь “Украины тал татгалзсанаас болоод зааглах ажил тасалдсаныг” Ардын цагдаагийн байгууллага мэдэгдэж байна. Тохиролцсоны дагуу тодорхой бүсүүдэд зэвсэглэлийг татахад гурван өдрийн хугацаа  гаргаж өгсөн бөгөөд аравдугаар сарын 11-ний баасан гараг эцсийн хугацаа байсан юм. 

    Аравдугаар сарын 15-нд Минскт гурван этгээдийн холбоо барих бүлгийн уулзалтаар хүчнийг зааглах шинэ товыг зөвшин тохирох байх гэж БН Луганск Ард Улс үзэж байна.

    БН Донецк болон Луганск Ард улсын мэдэгдэж байгаагаар, украины цэргийн албан хаагчид Петровское  тосгон болон Золотое сууринг аравдугаар сарын 9, 10-нд бууджээ. 

    “Штайнмайерын томъёололд” заасан цэрэг зааглах ажиллагааг Украины үндсэрхэх үзэлт байгууллагууд эсэргүүцэж байгаа юм.  2000 орчим хүн Украины ерөнхийлөгчийн шийдвэрийг эсэргүүцэх болно гэж Украины сайн дурын армийн захирагчийн орлогч Андрей Гергерт сүрдүүлжээ.

    Мөн аравдугаар сарын 1-нд “Штайнмайерын томъёололд” гарын үсэг зурсныг Украины ард олон эсэргүүцсэн юм.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ