Олон арван “Boeing” нисэх онгоцноос осолтой ан цав илэрчээ

    “Boeing 737 Next Generation” (NG) 38 нисэх онгоцноос осолтой ан цав илэрсэн байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр, энэ нь ийм төрлийн 810 нисэх онгоцыг шалгаж үзсэний дараа  тодорхой болжээ.

   “Boeing” корпорац  далавчийг их биед найдвартай бэхэлж өгдөг эд ангийг АНУ-ын иргэний нисэхийн газар болон нисэхийн компаниудтай хамтран шалгасан байна. Шалгасан хорин нисэх онгоц тутмын  нэгнийх  нь  эд ангиас ийм ан цав илэрсэн бөгөөд одоогийн байдлаар АНУ-д ашиглаж буй уг загварын гуч орчим нисэх онгоцыг шалгаад байгаа ажээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ