Зеленский, Путинтэй биечлэн уулзах боломжгүй гэдгээ тайлбарлав

      Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын удирдагч Владимир Путинтэй яагаад биечлэн уулзах боломжгүй гэдгийг тайлбарласан байна. YouTube-т телевизийн “112 Украин” сувгийн дамжуулсан хэвлэлийн хурал дээр тэр ингэж мэдэгджээ.
Image result for путин
    “Энэ тухай хэн ч ярихгүй байгаа, яагаад гэвэл бүгд эсэргүүцдэг” гэж тэр хэлээд, чухамхүү хэний тухай ярьж байгаагаа тодруулан тайлбарлаагүй байна.
Оросын ерөнхийлөгчтэй уулзах боломжтой эсэхийг одоогоор “Нормандын уулзалтын”  хэлбэрээр л олон улсын төвшинд авч үзэж байгаа юм.  Товыг зөвшин тохирох ажил үргэлжилж байгаа.     Ингэхдээ  Оростой Герман улс тохиролцох ёстой гэж Зеленский хэлжээ.
“Хэрвээ бид дайныг дуусгавар болгохыг хүсэж байгаа бол”,  Путинтэй биечлэн уулзах ёстой гэдгийг  Украины удирдагч  дурдсан байна.
Путинтэй хийж болох уулзалтаас Зеленский юу хүлээж байгаа нь үүнээс өмнө тодорхой болсон юм.  Оросын төрийн тэргүүн  Украины талаас чухамхүү юу хүсэн хүлээж байгааг  Украины ерөнхийлөгч түүний амнаас биечлэн сонсохыг хүсэж буйг түүний хүрээллийн хүмүүс хэлж байсан юм.
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ