Стокгольмд Нобелийн шагналын долоо хоног эхэлжээ

    Физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналтны нэрийг зарлах ёслолын хүрээнд Шведийн нийслэл Стокгольм хотод өнөөдөр Нобелийн шагналын долоо хоног эхэлж байгаа бөгөөд энэ хугацаанд бусад номинацийн шагналтнуудын нэр ч тодорхой болно.
    Тухайлбал: аравдугаар сарын 8-нд физикийн,  аравдугаар сарын 9-нд химийн, аравдугаар сарын 10-нд  утга зохиолын хорооны шийдвэрийн тухай.  Нобелийн энх тайвны шагналтны нэрийг аравдугаар сарын 11-нд Осло хотод зарлаж,  харин  Шведийн төрийн банкнаас батласан  “Альфред Нобелийн” нэрэмжит эдийн засгийн шагналтан аравдугаар сарын 14-нд тодорхой болно.
    Альфред Нобель өөрийн гэрээслэлээр физиологи, анагаах ухааны шагналтныг тодруулах эрхийг Стокгольмын “Каролины” хүрээлэнд даалгажээ. Энэ хорооны дэргэд байгуулсан Нобелийн хороо нь таван байнгын гишүүнтэй бөгөөд  тэд зөвлөлдөхөөр шинжээчдийг урих эрхтэй юм. Энэ жил утга зохиолын 2018, 2019 оны хоёр шагналтны нэр тодорхой болно. Энэ нь Нобелийн шагналын долоо хоногийн онцлог юм. Юу гэвэл, энэ шагналыг олгодог Шведийн академи дуулиант хэрэг мандсанаас болоод өнгөрсөн оны тавдугаар сард шагналтны нэр зарлахыг хойшлуулахаар шийдвэрлэсэн билээ.
    Шагнал гардуулах ёслол Альфред Нобелийн “нас нөгчсөн өдөр” буюу арванхоёрдугаар сарын10-нд тус хотын филармонид болно.  Шагналтнууд шагнал бий болгогчийн хөрөг бүхий алтан медаль болон дипломыг Шведийн вангаас гардан авна. Энэ жил Нобелийн шагналын мөнгөний хэмжээ номинаци тус бүрд 9 сая крон (914,5 мянган ам. доллар) байх аж.
Б.Атар



СЭТГЭГДЭЛ БИЧИХ