Антарктидаас аварга том мөсөн уул тасран салжээ
Антарктидын Эймери хошуунаас аварга том мөсөн уул тасран салж их далайд хөвөх болсон тухай далай судлалын Скриппс дээд сургууль мэдээлжээ.
“D28” нэр авсан тус мөсөн уул 315 тэрбум тонн жинтэй ба 1.6 мянган хавтгай дөрвөлжин километр талбайтай, 210 орчим метр зузаантай юм байна. Тус мөсөн уул хөлөг онгоцуудад аюултай байж болох тул олон улсын эрдэмтдийн баг хөдөлгөөнийг нь байнга ажиглахаар болжээ.
Антарктидын зүүн хэсэг дэх Ларс Кристинсен ба Ингрид Кристинсен нарын эргийн хооронд орших Эймери нь хэмжээгээрээ гуравт ордог мөсөн хошуу аж. Ийм хэмжээний мөсөн уул Эймеригээс хамгийн сүүлд 50 гаруй жилийн өмнө тасран салж байжээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ