Ши Жинпин Хятадын хөгжил дэвшлийг ямар ч хүч зогсоож чадахгүй гэжээ

Хятадын дарга Ши Жинпин Бээжингийн Тяньаньмений талбайд тус улсыг үүсгэн байгуулсны 70 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал эхлэхийн өмнө үг хэлэхдээ, “Манай аугаа орны үндэс суурийг ганхуулах ямар ч хүч энэ дэлхийд үгүй. Хятадын хөгжил дэвшлийн ямар ч хүч зогсоож чадахгүй” гэжээ.

Тэрээр Хятадын ард түмэн 70 жилийн хүчин чармайлтаараа дэлхийд гайхагдсан амжилтад хүрснийг цохон тэмдэглэсэн байна. Ши Жинпин түүнчлэн Хятад улс энхийн замаар хөгжин нээлттэй бодлогоо үргэлжлүүлэх хүсэлтэй ч арми, цэрэгжсэн цагдаагийн хүчин нь улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, ашиг сонирхлыг эрс шийдмэг хамгаалах болно гэжээ.

Коммунист Хятадыг 1949 оны аравдугаар сарын 1-нд зарлан тунхагласан бөгөөд Хятад даяар 70 жилийн ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэж, Бээжин хотноо цэргийн сүрт жагсаал болж байна.

Н.Түвшин



СЭТГЭГДЭЛ БИЧИХ