Мария Ласицкене өндрийн харайлтын анхны гурван удаагийн дэлхийн аварга боллоо

Катарын Доха хотноо болж буй хөнгөн атлетикийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн өндрийн харайлтын тэмцээнд Оросын Мария Ласицкене 2.04 метрийн өндрийг авч түрүүлэв. Украины Ярослава Магучих мөнгө, АНУ-ын Вашти Каннингэм хүрэл медаль тус тус хүртжээ.

Мария Ласицкене эмэгтэйчүүдийн өндрийн харайлтын анхны гурван удаагийн дэлхийн аварга болж байгаа юм. Түүнээс өмнө Болгарын алдарт Стефка Костадинова, Өмнөд Африкийн Хестри Клоэт, Хорватын Бланка Влашич нар дэлхийн хошой аварга болж байжээ.

26 настай Мария Ласицкене түүнчлэн дээвэр доорхи ДАШТ-д хоёр одоо түрүүлсэн аж. Тэрээр өнгөрсөн долдугаар сард дэлхийн шилдэг эмэгтэй хөнгөн атлетикчдын чансааг тэргүүлсэн билээ.

Хөнгөн атлетикийн ДАШТ аравдугаар сарын 6-нд өндөрлөх юм.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ