Австрийн парламентын сонгуульд Себастьян Курцийн Ардын нам ялалт байгуулжээ
Себастьян Курцийн тэргүүлдэг консеоватив үзэл бодолтой Австрийн ардын нам тус улсын парламентын ээлжит бус сонгуульд нийт сонгогчдын 38.4 хувийн санал аван ялалт байгуулж буй тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
Социал-демократ нам 21.5, Эрх чөлөөний нам 17.3 хувийн санал тус тус авчээ.
Себастьян Курц сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараа мэдэгдэл хийхдээ, “Австрийн ардын нам эвслийн Засгийн газар байгуулахад ямар ч улс төрийн хүчинтэй хэлэлцээ хийхэд бэлэн” гэсэн байна.
Харин Эрх чөлөөний намын дарга Норберт Хофер тус нам сөрөг хүчин болж, дотоод шинэчлэл хийж эхэлнэ гэж мэдэгджээ.
Австрийн ардын нам Ногоон намтай эвсэн Австрийн шинэ Засгийн газрыг бүрдүүлэх магадлал хамгийн их байгаа аж.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ