Д.Цогтбаатар сайд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзав

    АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож буй гишүүн орнуудын төр, засгийн газар, төлөөлөгчдийн тэргүүн нарыг хүндэтгэн есдүгээр сарын 24-ний өдөр тусгай арга хэмжээ зохион байгуулсан байна.

    Энэхүү арга хэмжээний үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ оны долоодугаар сард АНУ-д хийсэн айлчлал амжилттай болсонд талархал илэрхийлжээ.

    Мөн арга хэмжээний үеэр Беларусь, Киргизийн Гадаад хэргийн сайд, АНУ-ын Туслах төрийн нарийн бичгийн дарга зэрэг албаны төлөөлөгчидтэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо хэмээн ГХЯ-наас мэдээллээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ